УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ 7,000₮

ОРОН НУТАГТ УНААНД ТАВИНА, ХҮРГЭЛТ 7,000₮

МОНКАП МОНГОЛ БРЭНД

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт

Moncap.mn сайт нь Монкап Фейшн ХХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь  Moncap.mn сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

Хэрэглэгчийн бүртгэл

Moncap.mn сайтаас худалдан авалт хийхэд хэрэглэгч нь заавал бүртгүүлсэн байна. Мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бараа хүлээн авах хаяг зэрэг шаардлагатай мэдээлийг үнэн зөв бөглөнө. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

Төлбөр тооцоо

Үйлчилгээний нийт төлбөр нь бараа бүтээдэхүүний үнэ болон хүргэлтийн хаягт тохирсон төлбөрийн нийлбэр дүн байх бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.

Хэрэглэгч нь худалдан авалт хийсэн барааны төлбөрийг бүрэн төлснөөр захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ. Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд барааг хүргэх боломжгүй.

Хүргэлт

Хэрэглэгч нь захиалга баталгаажуулснаас хойш цаг үеийн байдал, ачааллаас шалтгаалан Улаанбаатар хотод 24~72 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагт унаанд тавина.

Бараа буцаах, солих

Худалдан авагч нь барааг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор барааг буцаах болон сольж болно.

Moncap.mn сайт нь тоо ширхгийн зөрүүтэй болон чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг авч солих, буцаах үүрэгтэй. Бусад шалтгаанаар барааг буцаах, солих тохиолдолд гарах зардлыг хэрэглэгч  бүрэн хариуцна.

Бид 2017 оноос саравчтай малгайны үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд Монгол орны  цаг уурын нөхцөлд тохирсон чанарын шаардлага хангасан саравчтай малгайг дотооддоо үйлдвэрлэж байна.

САГС 0
СҮҮЛД ҮЗСЭН 0